Тус хүрээлэн орон нутагт сурталчлан таниулах, олон нийтэд хүргэх ажлынхаа хүрээнд Үндсэн хуулийн брайл хувилбарыг Говь-Алтай аймгийн Жангар нийтийн номын санд хүргүүлжээ.
ГОВЬ-АЛТАЙ: Аймгийн номын сан брайл үсгээр бичсэн Үндсэн хуультай болов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Есөнбулаг, 2026 оны нэгдүгээр сарын 29 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэнгээс Монгол Улсын Үндсэн хуулийг харааны бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй болгох зорилгоор брайл үсгээр хэвлэсэн тусгай хувилбарыг бэлтгэн гаргажээ.
Энэхүү ажил нь иргэн бүр Үндсэн хуульд заасан эрх, эрх чөлөө, үүргээ мэдэж, ардчилсан үнэт зүйлсийг дээдлэхэд бодит хувь нэмэр оруулах ач холбогдолтой юм. Мөн Үндсэн хуулийн брайл хувилбарын хавсралтад дуун хөрвүүлгийг сонсох QR кодыг байршуулснаараа онцлогтой юм.