ГОВЬ-АЛТАЙ: Үнс нурмаа ил задгай асгасан зөрчил их илэрчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Есөнбулаг, 2026 оны хоёрдугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газраас гэр хорооллын айл өрхийн галын аюулаас урьдчилан сэргийлэх үзлэг, шалгалтыг хийж байна.
Цагаан сарын баяр, амралтын өдрүүд эхлэхтэй холбогдуулан явуулж буй шалгалтаар Есөнбулаг сумын 6 багийн 571 өрхийн галын аюулгүй байдалд хяналт тавьж, 1214 иргэнд мэргэжил арга зүйн зөвлөгөө өгчээ.
Үзлэг шалгалтаар ихэвчлэн хашаандаа үнс, нурмаа ил задгай асгасан, зориулалтын саванд хадгалаагүй, гэмтэлтэй цахилгааны утас ашиглаж байгаа, хашаандаа өвс их хэмжээгээр хураасан, гэр хоорондын зай ойр гэх мэт зөрчлүүд илэрсэн байна.
Иймд иргэдэд хэд хэдэн зөвлөмж хүргэлээ.
-Цахилгаанаар халах хэрэгслийг шатдаг материалаар хийсэн суурьтай ашиглах, хяналтгүй орхих
-Барилга байгууламжийг халаах зорилгоор стандарт бус цахилгаан зуух, бусад төхөөрөмж ашиглахгүй байх
-Цахилгаан гүйдэл бүхий кабель шугам, дамжуулах утасны хамгаалалтгүй үзүүрийг ил орхихгүй байх
-Гэмтэлтэй цахилгаан хэрэгсэл ашиглахгүй байх
-Цахилгаан дамжуулах утсыг хадаасаар бэхлэх, цахилгааны утас, унтраалгаас эд зүйл өлгөхгүй байх
-Гэр хорооллын өрх үнс нурмаа ухаж бэлтгэсэн хаалт, таглаа бүхий нүхэнд асгаж, өвсний хашаа, малын байранд ил гал гаргах, тамхи татахыг хориглож гэр байшин, гэр хоорондын зайг 5м–ээс дээш байлгаж аюулгүй байдлаа хангахыг анхааруулсан юм.