ӨВӨРХАНГАЙ: Хеликобактерийг эрт илрүүлэх дэвшилтэт технологитой танилцлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Арвайхээр,
2026 оны хоёрдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Ходоодны
хорт хавдрын гол шалтгаан болдог хеликобактерийг эрт илрүүлэх дэвшилтэт технологийг Япон улсын “Toppan” компаниас танилцууллаа.
Уулзалтад аймгийн ИТХ, ЭМГ, БОЭТ-ийн удирдлага, мэргэжилтнүүд оролцож, анагаах ухааны оношилгоо болон дижитал технологийг нэгтгэсэн, ходоодны хорт хавдрыг бууруулах зорилго бүхий шинэ төсөлтэй танилцсан юм.
Шинжилгээнд иммунохроматографийн сорилыг /test kit/ нэвтрүүлж, халдварыг хямд өртөг, хялбар аргаар илрүүлэх бөгөөд шинжилгээний хариуг CMS технологийн тусламжтайгаар зөвхөн ухаалаг гар утас ашиглан нарийвчлан унших боломжтой аж.
Үр дүнг “Toppan” компанийн өнгө таних технологи /Color мanagement system/-ийг ашиглан илүү бодитоор тогтооно гэдгийг мэргэжилтнүүд хэллээ.
Өвөрхангай
аймагт ходоодны хорт хавдрын өвчлөл 2025 оны байдлаар 10000 хүн амд 12.4 хувьтай байна.