БУЛГАН: Аймгаа байгуулсан Анандын Амар сайд Гонгор нэртэй байв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2026-03-01 22:45:29

Булган, 2026 оны гуравдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. Монгол төрийн нэрт зүтгэлтэн А.Амар Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа буюу 1938 онд Булган аймгийг шинээр байгуулах тогтоолыг албан ёсоор баталж байжээ.


Алтан ургийн Агданбуу тайжийн голомт залгасан ганц хүү нь Гонгор нэртэй байгаад 1910-аад оны сүүлчээр өвдөж, лам багш нь Амар хэмээн нэрийг нь сольжээ. Эцэг Агданбуу тайжийн сахилын нэр Ананд тул Анандын Амар гэдэг байжээ.


Тэрбээр багадаа Дайчин вангийн хүрээний сургуульд сурч монгол бичиг заалган улмаар манж, төвөд хэл сурч, Монголынхоо түүхийг сонирхон судалж эхэлжээ.


А.Амар арван гэр, багийн бичээчээс төрийн албанд зүтгэх гараагаа эхэлж, 1913 оноос Гадаад яаманд эх зохиогч, дэс түшмэлээр ажиллаж байв. 1921 оны Үндэсний ардчилсан хувьсгалын дараа Гадаад яаманд эрхэлсэн түшмэл, Дотоод ба Аж ахуйн яамны сайд, Ерөнхий сайдын жинхэнэ орлогч сайд, 1928-1930, 1936-1939 онд Ерөнхий сайд, 1930-1932 онд Шинжлэх ухааны хүрээлэнгийн дарга, 1932-1936 онд Улсын бага хурлын даргаар ажиллаж байжээ.



Монгол улсын Ерөнхий сайд А.Амар.


   Түшмэл Гонгор (Амар) эхнэр Нямчойжидын хамт 



Автономит Монгол улсын түшмэл Гонгор (Амар).




Related news