БУЛГАН: Соёлын биет бус өвийг 161 хүн өвлөн уламжилж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган, 2026 оны гуравдугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Монгол Улсын биет бус соёлын өвийн үндэсний бүртгэлд 7 ай савын 279 өв бүртгэгдсэнээс Булган аймагт 6 ай савын 42 өвийг 161 хүн өвлөн уламжилж байна.
Соёлын биет бус өвд Монголын ард түмний оюун санаагаар бүтсэн эх хэл, ардын зан заншил, мэдлэг, дуу хөгжим, наадам, ардын арга ухаан, уламжлалт технологи зэрэг олон төрөл багтдаг.
Эх хэл, аман уламжлалын 6 өвийг 9 хүн, ардын язгуур урлагийн 7 өвийг 67 хүн, уламжлалт баяр наадам, зан үйл, ёс тоглоом, наадгай дуудлагын 7 өвийг 30 хүн, байгалийн болон ертөнцийн мэдлэг зан үйлийн 1 өвийг 2 хүн, уламжлалт арга ухааны 6 өвийг 9 хүн, уламжлалт гар урлалын 15 өвийг 46 хүн тус тус өвлөн тээж, түгээн дэлгэрүүлж байна
Соёлын биет бус өвийг өвлөн уламжлагч гэдэгт соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, сайдаас олгосон батламжтай хүнийг, харин өвлөн суралцагч гэдэгт батламж аваагүй хүнийг ойлгоно.
Манай аймагт соёлын биет, биет бус өвийг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх чиглэлээр Хангинахын шагайн тойром, Айргийн баяр, Мөсний шагай, Алтаргана наадам зохион байгуулж байна.



