Монголын оюуны болон сэтгэлийн соёлыг гүн гүнзгий танилцуулдаг энэ газар нь гадаад, дотоодын жуулчдыг өвлийн улиралд ч тасралтгүй татсаар байна.
БУЛГАН: Иргэдийн гар дээрх эд өлгийн зүйлсийн үзэсгэлэнг толилуулж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган, 2026 оны гуравдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Эв нэгдлийн их цагаан суваргад 21 алтан бурхан залах их хүндэтгэлийн зургаа дахь удаагийн ёслол болж байна.
Уг ёслолд сүсэгтэн олон өөрсдийн итгэл сүсгээр алтан бурхныг аравнайлуулан их цагаан суваргад залдаг. Энэ нь сүсэгтэн олны эрүүл мэнд, эд баялаг, эрдэм мэдлэгийг арвижуулан, амьдралын зам мөрийг гэрэлтэй, тэгш сайхан байлгах ерөөлийг дагуулж буй юм.
Энэ үеэр Булган аймгийн иргэдийн гар дээр хадгалагдан ирсэн хуучны үнэт эдлэл болох мөнгөн эмээл, хазаар, Сайхан сумын Угалзын ламын хэрэглэж байсан шашин номын эд зүйлс, Г.Лхагважав маарамбад үе дамжин ирсэн эм барих, тан бэлдэх эд өлгийн зүйлс зэрэг ховор нандин үзмэрүүдийг иргэдэд дэлгэн үзүүлж буйгаараа онцлогтой.
Эв нэгдлийн их цагаан суварга шашин соёлын цогцолборт нийт 1024 алтан бурхныг залах бөгөөд өнөөдрийн байдлаар 500 гаруй бурхныг айл өрхүүд сүншиглэн залсан байна.






