Мөн БНСУ-ын 7, Япон улсын 4 жуулчин музейгээр зочилж, Хатанбаатар Магсаржавын түүхийг маш ихээр сонирхжээ.
БУЛГАН: Бага, дунд ангийнхан виртуал музей үзэх илүү сонирхолтой байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган, 2026 оны гуравдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. "Музейн нээлттэй өдрүүд-2026" тав дахь өдрөө үргэлжилж, Орон нутаг судлах музейгээр 700 гаруй иргэн, гадаадын 11 жуулчин үйлчлүүлээд байна.
Орон нутаг судлах музейн байнгын үзүүлэгийн танхимаар 250 хүн үйлчлүүлснээс 16 наснаас доош хүүхдүүд 60 хувийг эзэлж байна.
Монгол төрийн мэргэн сайд Агданбуугийн Амарын мэндэлсний 140 жилийн ойг тохиолдуулан түүнийг алдаршуулах, сурталчлан таниулах зорилгоор Булган сумын 1 дүгээр сургуулийн 8-9 дүгээр анги, 3 дугаар сургуулийн 10-р ангийн 400 гаруй сурагч А.Амарын амьдрал, түүхийн сэдэвт боловсролын хөтөлбөрт хамрагджээ.
Өсвөр үеийнхэнд түүхэн хүний намтар, эх орондоо оруулсан үнэт хувь
нэмрийг сонирхолтой байдлаар хүргэж, мэдлэгийн санг нь баяжуулсан үр дүнтэй хөтөлбөр болсон байна.
Музейн байранд болон явуулаар виртуал музей ажиллуулж байна. Виртуал музейг одоогоор 44 хүн үзжээ. Мөн бага, дунд ангийнхан виртуал музей үзэх илүү сонирхолтой байна.





