Иргэний нийгэм, хувийн хэвшлийнхэнтэй хамтарч байгаль хамгаална
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2026 оны гуравдугаар сарын 16 /МОНЦАМЭ/. БОУАӨЯ, “Монголын Бизнесийн Зөвлөл” ГҮТББ, “Монголын Байгалийн Өв Сан” ТББ хамтран “Үндэсний ногоон лаб” хөтөлбөр хэрэгжүүлэх хамтын ажиллагааны санамж бичиг байгуулав.
Санамж бичгийн
хүрээнд иргэн, төрийн бус болон иргэний нийгмийн байгууллагаас гадна
хувийн хэвшлийг оролцуулж, байгаль
хамгаалал, ногоон шилжилтийг дэмжих төсөл хөтөлбөрт санхүүжилт татах ажлыг талууд өөрсдийн чиг үүргийн дагуу хамтран
хэрэгжүүлэхийг харилцан тохиролцлоо.
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар
бага хурал болон даргалагч хоёр
жилийн хугацаанд Монгол Улсад үлдэх өв, амжилтад хувь нэмэр оруулахад тус хөтөлбөрийн зорилго нийцэж байгааг
БОУАӨ-ийн сайд онцлоод төр,
засгийн байгууллага, хөгжлийн
бусад түншлэгчдийн оролцоотой байгаль орчны санхүүжилтийг
нэмэхэд анхаарч ажиллахыг хүсжээ.