Энэ 7 хоногт Монгол Улсад

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2026-04-27 07:21:01

Улаанбаатар, 2026 оны дөрөвдүгээр сарын 27 /МОНЦАМЭ/. 2026 оны дөрөвдүгээр сарын 27-ноос тавдугаар сарын 3-нд болох үйл явдлын тоймыг хүргэж байна.

 

Улаанбаатарт:

4 дүгээр сарын 27-нд: УИХ дахь намуудын бүлэг хуралдана.

4 дүгээр сарын 27-нд: “Ирээдүйн инженерүүд 2026” улсын олимпиадын шилдгүүдэд шагнал гардуулах ёслол ШУТИС-ийн I байрны Урлаг зааланд болно. 

4 дүгээр сарын 27-нд: Хууль зүй, дотоод хэргийн салбарын “Нээлттэй хаалганы өдөрлөг” Д.Сүхбаатарын талбайд эхэлнэ.  

4 дүгээр сарын 27-нд: “Евразийн эдийн засгийн холбоо ба Монгол Улс: Боломж, сорилт” хэлэлцүүлэг ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн хурлын танхимд болно. 

4 дүгээр сарын 28-нд: Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн өдөр тохионо.

4 дүгээр сарын 28-нд: Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг Төрийн ордны “Их Эзэн Чингис хаан” танхимд болно.

4 дүгээр сарын 28-наас 5 дугаар сарын 3-ны өдрүүдэд Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээний хагас шигшээ шат Тусгаар тогтнолын ордонд болно.

 4 дүгээр сарын 28, 29-нд: УИХ дахь Байнгын хороодын хуралдаан болно.

4 дүгээр сарын 29-нд: Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд болно.

4 дүгээр сарын 29-нд: “Ариун хаврын тахилга” бүжиг Улаанбаатар театрт болно.

4 дүгээр сарын 29-нд: "Үүрийн туяа" хамтлагийн “Эх орны өглөө” тоглолт  Монгол бөхийн өргөөнд болно. 


4 дүгээр сарын 29, 30нд:“JAZZ NIGHT” концерт Улсын филармонид болно.

4 дүгээр сарын 30-нд: Олон улсын жааз хөгжмийн өдөр тохионо.

4 дүгээр сарын 30-нд: МУБИС-ийн Сэтгүүл зүйн тэнхимийн “Хэвлэлийн эрх чөлөө-Бидний эрх чөлөө” өдөрлөг болно.

4 дүгээр сарын 30-нд: Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг угтан Үзэл бодлоо илэрхийлэх эрхийн төлөө үндэсний сүлжээнээс “Энх тайван ирээдүйг бүтээх нь: Хүний эрх, хөгжил, аюулгүй байдлын төлөөх Хэвлэлийн эрх чөлөө” сэдэвт хэлэлцүүлгийг Хэвлэлийн Хүрээлэнгийн Мэдээллийн Төвд зохион байгуулна.


4 дүгээр сарын 29-нөөс 5 сарын 2-нд: ССАЖЗЯ, Монголын ресторан, Зоогийн газрын холбоо ТББ хамтран "TOURISM & HOSPITALITY READINESS PROGRAM-MONGOLIA 2026" төслийг хэрэгжүүлж, зочид буудал, жуулчны бааз, амралтын газар, зам дагуух зоогийн газруудын ажилчдыг чадавхжуулах сургалт зохион байгуулна.

4 дүгээр сарын 30, 5 дугаар сарын 1-нд: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно.

5 дугаар сарын 1-нд: Олон улсын хөдөлмөрчдийн эв санааны нэгдлийн өдөр тохионо.


5 дугаар сарын 1-нд: Монгол Улсын оюутны аварга шалгаруулах үндэсний бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд болно.

5 дугаар сарын 1-нд: “Тэрбум мод тарих үндэсний өдрүүд” 5 дугаар сарын 1-нээс 6 дугаар сарын 1-нийг хүртэл зохион байгуулна.

5 дугаар сарын 1-нд: Хэвлэлийн Хүрээлэнгийн 30 жилийн ойн баярын хүрээнд зохион байгуулж буй “Монголын хэвлэл мэдээллийн тогтвортой байдлын форум” Новотел зочид буудалд болно.

5 дугаар сарын 2-нд: Дэлхийн нүүдлийн шувуудын өдөр

5 дугаар сарын 2-нд: “BEST BUZZER 2026” Монгол бөхийн өргөөнд болно.

5 дугаар сарын 2-нд: Хөрс хамгаалах үндэсний өдөр тохионо.

5 дугаар сарын 2-нд: А.Адан “Жизель” балет Улсын дуурь бүжгийн эрдмийн театрт болно.



5 дугаар сарын 3-нд: Үндэсний бичиг үсгийн баяр тохионо.

5 дугаар сарын 3-нд: “HOBBY 2026” чөлөөт бүжгийн улсын их наадам болно.

5 дугаар сарын 3-нд: Гадаад харилцааны ажилтны өдөр тохионо.

5 дугаар сарын 3-нд: “THE ADDAMS FAMILY” мюзикл Соёлын төв өргөөнд болно.

5 дугаар сарын 3-нд: Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр тохионо.

5 дугаар сарын 3-нд: “Сурагч нас 2026” дэлхийн үндэстнүүдийн олон ардын бүжгийн улсын их наадам болно.

5 дугаар сарын 3-нд: Завхан аймгийн Сантмаргаз сумын харьяат улсын арслан Ш.Санжүрэнгийн нэрэмжит аймаг цэрэг сумын цолтой хүчит 512 бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд болно.


Орон нутагт:

4 дүгээр сарын 27-нд: Архангай аймагт “Түмэн шувуут” компани шинэ салбараа нээнэ. 

4 дүгээр сарын 27,28-нд: Завхан аймагт хүүхдийн ардын урлаг, соёлын “Яргуй-2026 наадам болно.

4 дүгээр сарын 27-нд: Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа байгууллагууд болон Сэлэнгэ аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл хамтран иргэд, олон нийтэд зориулсан “Нээлттэй хаалганы өдөрлөг” Сүхбаатар суманд болно.

4 дүгээр сарын 29, 30-нд: Архангай аймгийн "Ара арена" спортын ордонд “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Дэвсэн бүжье-2” олон талт уралдаан болно.

5 дугаар сарын 2-нд: “Эрүүл Монгол хүн” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Архангай марафон-2026” бүх нийтийн гүйлтийг зохион байгуулна.

5 дугаар сарын 2, 3-нд: Архангай аймгийн "Ара арена" спортын ордонд Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит Архангай аймаг, Ардар спорт хороо, АПУ ХК-ийн багийн мялаалга үндэсний шагайн харвааны тэмцээн болно.

 

Хилийн чанадад:

4 дүгээр сарын 28-нд: Английн Лондон хотод Олон улсын ширээний теннисний холбооны түүх 100 жилийн ойн хүрээнд зохион байгуулах 2026 оны багийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болно.


5 дугаар сарын 1-нд: Сингапурт 2026 оны 3x3 сагсан бөмбөгийн Азийн аварга шалгаруулах тэмцээн эхэлнэ.

-ОХУ-ын Эрхүү хот дахь В.С.Рогалийн нэрэмжит урлагийн төвд Орос, Монгол Улсын хооронд дипломат харилцаа үүссэний 105 жилийн ойд зориулсан “Монгол орон Эрхүүгийн зураачдын нүдээр” уран бүтээлийн үзэсгэлэн 5 дугаар сарын 28-ныг хүртэл гарна. 


-ОХУ-ын нийслэл Москва хотын Кремлийн музейд “Чингис хааны удмынхан: Оросууд ба даян дэлхий” үзэсгэлэн долоодугаар сарын 19-нийг хүртэл гарна.


-Үндэсний Статистикийн Хорооноос таван жил тутам зохион байгуулдаг "Аж ахуйн нэгж, байгууллагын ээлжит тооллого" тавдугаар сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ.

-“Тэрбум мод экспо” үзэсгэлэн худалдаа Төв цэнгэлдэх хүрээлэн, Барилгачдын талбай, Жуковын талбай, Налайх дүүрэг "Соёлын төв ордон" талбайд энэ сарын 25-наас 5 дугаар сарын 15 хүртэл зохион байгуулна. 

 

 

Related news