БУЛГАН: Багш багшаасаа суралцаж арга зүйгээ хуваалцлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2026-03-27 10:38:56

Булган, 2026 оны гуравдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Сургуулийн өмнөх боловсролын сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх, багшийн тасралтгүй хөгжлийг дэмжих, туршлага судлах, түгээн дэлгэрүүлэх ажлын хүрээнд "Багш багшаасаа суралцъя" сайн арга зүйн үйл ажиллагааг зохион байгууллаа.


Энэхүү үйл ажиллагаанд цэцэрлэг бүрийн шилдэг арга зүйтэй багш нар оролцож, үзүүлэх хичээл заах, удирдан чиглүүлэх ур чадвараа харуулсан бөгөөд хүүхдийн нас, сэтгэхүйд тохируулан мэдлэг олгох, дадлага ажлаар хүүхдийн чадамжийг нэмэгдүүлэх зэрэг багш бүрийн сургалтын онцлогийг харуулжээ.


Аймгийн 16 сумын бүх цэцэрлэгээс оролцож, хамгийн үр дүнтэй, оновчтой сайн туршлагыг боловсруулан түгээх, харилцан суралцах нээлттэй орчныг бүрдүүлсэн төдийгүй хүүхдүүд багштайгаа хамтран баг болж ажиллах, хичээлдээ идэвхтэй, хариуцлагатай оролцох зэрэг сайн жишээг харуулсан нь ач холбогдолтой үйл ажиллагаа болсон байна.


Аймгийн хэмжээний бүх цэцэрлэгээс арга зүй, мэдлэг чадвараараа манлайлсан 22 багш оролцож шилдэг арга зүйтэй багш нараа тодруулсан байна. Булган аймгийн СӨБ-ын 22 цэцэрлэгт 3813 хүүхэд хамрагдаж, 178 үндсэн багш 127 туслах багш ажиллаж байна.

"Багш багшаасаа суралцъя" сайн арга зүй -2026


Булган сумын 4-р цэцэрлэгийн багш С.Сэлэнгэ


Булган сумын 1-р цэцэрлэгийн багш Э.Хонгорзул


Хишиг-Өндөр сумын хүүхдийн цэцэрлэгийн багш Б.Сарангэрэл


Орхон сумын хүүхдийн цэцэрлэгийн багш Ц.Цэцэгмаа


Бугат сумын хүүхдийн цэцэрлэгийн багш Д.Очирмаа


Булган сумын 7-р цэцэрлэгийн багш Ц.Хүслэн


Хангал сумын хүүхдийн цэцэрлэгийн багш Д.Болортуяа


Булган сумын 3-р цэцэрлэгийн багш Б.Янжинлхам


Тэшиг сумын хүүхдийн цэцэрлэгийн багш Оюундэлгэр


Могод сумын хүүхдийн цэцэрлэгийн багш Л.Ганганбайгаль


Сайхан сумын хүүхдийн цэцэрлэгийн багш Г.Түвшингэрэл


Баян-Агт сумын хүүхдийн цэцэрлэгийн багш Б.Үүрийнтуяа


Хутаг-Өндөр сумын хүүхдийн цэцэрлэгийн багш Л.Гэрэлцэцэг


Дашинчилэн сумын хүүхдийн цэцэрлэгийн хөгжмийн багш Л.Энхцэцэг


Баяннуур сумын хүүхдийн цэцэрлэгийн багш Б.Ганчимэг


Рашаант сумын хүүхдийн цэцэрлэгийн багш Б.Төмөртуяа


Гурванбулаг сумын хүүхдийн цэцэрлэгийн багш Г.Номин-Эрдэнэ


Булган сумын 6-р цэцэрлэгийн багш Б.Наранханд


Булган сумын 2-р цэцэрлэгийн багш Г.Баасанжаргал


Сэлэнгэ сумын хүүхдийн цэцэрлэгийн багш Бурмаа


Бүрэгхангай сумын хүүхдийн цэцэрлэгийн хөгжмийн багш Ч.Чанцалдулам

Хангал сумын Хялганат тосгоны хүүхдийн цэцэрлэгийн биеийн тамирын багш Л.Өнөртунгалаг



Comments


Related news