БУЛГАН: Зөвлөлдөх санал асуулгын явц 93 хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2026-04-02 20:21:41

Булган, 2026 оны дөрөвдүгээр сарын 2 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газраас Үндэсний баялгийн сангийн орлогыг нэмэгдүүлэх, хуваарилалтыг нээлттэй шударга байлгах, зөв зохистой зарцуулах зорилгоор “Монгол хүн-Баялгийнхаа эзэн” Зөвлөлдөх санал асуулгыг улсын хэмжээнд зохион байгуулж байна.

 

Энэ хүрээнд Булган аймгийн Булган сумын 3-р багийн 10 иргэн, Сайхан сумын Сайхан овоо багийн 10 иргэн, Бугат сумын Ханжаргалант багийн 10 иргэн нийт 30 иргэнийг түүврийн аргаар сонгожээ.


Өнөөдрийн байдлаар 28 хүн оролцож 93 хувьтай явж байна.


Санал өгсөн иргэдийг насны бүлгээр авч үзвэл 65-аас дээш настай 5 иргэн, 50-64 настай 7 иргэн, 35-49 настай 13 иргэн, 25-34 настай 4 иргэн, 18-24 настай 1 иргэн оролцжээ.    

 

Улсын хэмжээнд 1570 иргэнээс мэдээлэл цуглуулах ажил дөрөвдүгээр сарын 3-нд дуусна.

Related news