БУЛГАН: Чөлөөлөх байлдааны үеийн пулемётууд
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган, 2026 оны дөрөвдүгээр сарын 7 /МОНЦАМЭ/. Чөлөөлөх байлдааны үеэр ашиглаж байсан пулемётуудын дунд Баруун замын байлдааны тусгай ангийн "Максим" онцгой байр суурьтай бөгөөд Шивээ хиагтыг чөлөөлсөн дөрвөн пулемётын нэг нь Булган аймгийн Орон нутгийн музейд хадгалагдаж байна.
1921
оны Ардын хувьсгалын үеэр байгуулсан Баруун замын байлдааны тусгай ангийн
пулемёт бууны анги нь тухайн үеийнхээ хамгийн хүчирхэг техникт тооцогдох Оросын "Максим” пулемётоор голчлон зэвсэглэж байжээ.
Энэхүү
тусгай анги нь 1921 оны зуны турш баруун хязгаарт цагаантны цэрэгтэй 40 гаруй
удаагийн тулаанд орж, Ацатын тавилан, Дух нарс зэрэг газарт шийдвэрлэх
байлдаанууд хийсэн байдаг.
Морин
цэргийн байлдаанд пулемёт нь минутад 500-600 сум буудах чадвартай тул дайсны
дайралтыг тогтоон барих, галын давуу тал үүсгэхэд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэж
байжээ.
1921
оны Хиагтыг чөлөөлөх тулалдаанд 4 пулемёт, 2 их буу, бүгд 2500 цэрэг, 25 дугаар морьт дивизийн штаб, 400 хүнтэй хотын
комендант, 600 хүнтэй нэг, хоёрдугаар морьт хороо оролцжээ.
Хиагтыг
чөлөөлөх тулалдааны үед Ардын журамт
цэргийн гол хүч болсон 4 пулемёт өдгөө Монгол
цэргийн музей, Сэлэнгэ аймгийн нэгдсэн музей, Монголын Үндэсний музей, Булган
аймгийн орон нутаг судлах музейд түүхэн үзмэр болон
хадгалагдаж байна.