ГОВЬ-АЛТАЙ: Олимпиадын хамрах хүрээ өргөжиж, 9-12 дугаар ангийн сурагчид оролцлоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Есөнбулаг, 2026 оны дөрөвдүгээр сарын 14 /МОНЦАМЭ/. Төрийн хошой соёрхолт, эрдэмтэн зохиолч Чадраабалын Лодойдамбын нэрэмжит Есөнбулаг сумын ерөнхий боловсролын хоёрдугаар сургуулийн захирал асан, Ардын гэгээрлийн тэргүүний ажилтан Павдайн Цэрэндоржийн ажил үйлсийг алдаршуулах зорилготой “Эх хэл бичгийн аймгийн аварга шалгаруулах мэргэжлийн олимпиад”-ыг гурав дахь жилдээ зохион байгууллаа.
Энэ удаагийн олимпиадад Говь-Алтай аймгийн 18 сум, 2 тосгоноос мэргэжлийн багшийн ангилалд 14, 9 болон 12 дугаар ангийн сурагчдын ангилалд 87 оролцогч оролцож, мэдлэг, чадвараа сорьсон тухай тус аймгийн Боловсролын газраас мэдээллээ.
Өмнөх жилүүдэд зөвхөн монгол хэл, бичгийн багш нар оролцож байсан бол энэ жил 9 болон 12 дугаар ангийн сурагчдыг хамруулсан байна. Ингэснээр 12 дугаар ангийн сурагчдын тухайд элсэлтийн шалгалтын сорилго шалгалт болсноороо ихээхэн ач холбогдолтойг багш, сурагчид онцолж байлаа.