УИХ-ын гишүүн С.Эрдэнэ Ерөнхий сайдад асуулга тавив

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2016-12-23 11:09:04

УИХ-ын гишүүн С.Эрдэнээс Нийслэлийн агаарын бохирдлын хэмжээг бууруулах чиглэлээр хийж буй ажлууд болон цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Ерөнхий сайдад асуулга тавьжээ.

Агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрч ДЭМБ-аас тогтоосон хэмжээнээс 2-7 дахин их болсон. Агаарын бохирдлын уршигаар иргэдийн дундаж наслалт багасахаас гадна уушгины хорт хавдар 36 хувь, цус харвалтын 34 хувь, зүрхний шигдээсийн 27 хувь болж байгаа төдийгүй 0-5 насны хүүхэд, жирэмсэн эхчүүдэд маш сөргөөр нөлөөлж байна.

Гэтэл нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт агаарын бохирдлыг бууруулах чиглэлд утаагүй зуух, сайжруулсан түлшний хэрэглээ гэх зэрэг өмнө хэрэгжүүлж байсан ажлуудыг үргэлжлүүлэхээр тусгасан байна. Иймд нийслэлийн агаарын бохирдлын хэмжээ хэрээс хэтэрч байгаа болон одоо хэрэгжиж байгаа, цаашид хэрэгжүүлэх ажлуудаар асуулга тавьж байна хэмээн гишүүн С.Эрдэнэ асуулгадаа дурдсан аж.

Б.Туул

Related news