Пестицидийн шинжилгээ 44 мянган төгрөгийн үнэтэй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2015-10-15 20:01:42

Дундговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дэргэдэх лаборторит хийдэг зарим шинжилгээний тогтоосон тариф хөдөө орон нутгийн зах зээлтэй харьцуулахад арай өндөр байна гэдгийг иргэд, бизнес эрхлэгчид хэлдэг байна.

Өнгөрсөн хавар МХЕГ- ын даргын тушаалаар лаборторийн үйлчилгээний тарифыг шинэчлэн тогтоосон бөгөөд зарим нэр төрлийн бүтээгдэхүүнд хийх шинжилгээний тарифыг нэмэгдүүлжээ.Дундговь аймгийн МХГ- ын дэргэдэх лаборторийн хувьд хүнсний 13, ахуйн хэрэглээний 10 гаруй бүтээгдэхүүнд химийн шинжилгээ, хөрс, агаар, бохир ус болон гоо сайхан, ахуйн хэрэглээ, хүнсний бүтээгдэхүүнд нян судлалын шинжилгээ хийдэг байна. Одоо мөрдөж байгаа тарифаар нян судлалын шинжилгээ 1500- 20000, химийн шинжилгээ 1000- 30000, пестицидын шинжилгээ 33500- 44800 төгрөгийн үнэтэй байна.

Зарим шинжилгээ арай өндөр тарифтай байгааг эргэж харах талаар МХЕГ- т хүсэлт уламжилсан гэж лаборторийн эрхлэгч С. Батбаатар хэллээ. Хэрвээ тариф энэ хэвээр байвал лаборторит хандах урсгал багасч, хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг сахих тал дээр хойргоших талтай байгаа ажээ.

Дундговь Т. Отгонтуяа

Related news