Орхоны нэг иргэн зуны улиралд өдөрт 0.2 кг хог гаргадаг
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОНОрхон аймгийн нэг иргэн өдөрт дунджаар 200 грамм хог үйлдвэрлэдэг гэсэн судалгаа гарчээ. Үүнийг Байгаль орчин, аялал жуулчлалын газар гаргасан байна.
Тэд хог хаягдлын норматив, бүтцийг тодорхойлох зорилгоор судалгаа хийсэн аж. Ингэхдээ улирлын онцлогийг харгалзаж зуны судалгааг гаргасан байна. Уг судалгаанд Баян-Өндөр сумын 13, Жаргалант сумын 4 багийн нийт 130 өрхийг хамруулжээ. Тэд өдөрт 78 кг хог, хаягдал гаргасан байна. Үүнээс 12.6 кг цаас, 17 кг хуванцар эдлэл, 18.2 кг шил, 8.1 кг хүнс, 3.7 кг даавуун хог эзэлжээ. Ийнхүү зуны улирлын судалгааны урьдчилсан дүн гарсан ч өвлийнхийг нэгтгэж дахин мэдээлэх гэнэ. Нэг иргэн өдөрт дунджаар хэдэн кг хог үйлдвэрлэдгийг тооцож чадвал байгаль орчны нөхцлийг тодорхойлоход илүү дөхөмтэй болох ажээ.
Б.Оюун-Эрдэнэ