Гурван охинтойгоо майханд амьдарч байсан Б.Отгонцэцэгт тусалжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОНХоёр жилийн турш хашаандаа майхан барьж амьдарсан өрх толгойлсон Б.Отгонцэцэг бүсгүйд Орхон аймгийн Ардчилсан намын Залуучуудын холбоо тусаллаа. Тэд хандиваар цугларсан гурван сая гаруй төгрөгөөр иж бүрэн тавилгатай гэр авч өгсөн байна.
Б.Отгонцэцэг гурван охиныхоо хамт амьдардаг бөгөөд орон гэрээ галд алдсанаас хойш ийнхүү хашаандаа майхан барьж эсвэл айлын муу амбаарт толгой хорогддог байжээ.
Орхон аймгийн Ардчилсан намын Залуучуудын холбоо “1000 бэлэг” аян, “Хүслийн захиа уралдаан зохион байгуулж хүүхэд, багачуудыг байнга баярлуулж ирсэн гэж тус холбооны "тэргүүн Г.Алтангэрэл хэллээ.
Орхон аймаг Б.Оюун-Эрдэнэ