Дэлхийн яруу найрагчдын 37 дугаар их хурал Монголд болж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
dorjkhand@montsame.mn
2017-08-17 18:34:17
УЛААНБААТАР. /Xinhua/. Дэлхийн яруу найрагчдын 37 дугаар их хурал Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод өнөөдөр эхэллээ.
 
“Байгалийн оюун санаа ба Хүмүүний сэтгэлийн байгаль” хэмээх сэдвийн хүрээнд болж буй энэ арга хэмжээнд дэлхийн 40 гаруй улс орны 200 гаруй яруу найрагч, зохиолч, орчуулагч болон урлаг соёлын зүтгэлтнүүд оролцож байна.
 
Уг их хурлын хүрээнд XIX зууны үеийн Монголын нэрт яруу найрагч, сурган хүмүүжүүлэгч бөгөөд шашны зүтгэлтэн Д.Данзанравжаагийн төрсөн нутаг болох Дорноговь аймагт “Данзанравжаа” олон улсын яруу найргийн наадам болно.
 
Энэ сарын 22-ныг хүртэл үргэлжлэх уг их хурлын үеэр мөн үзэсгэлэн, шинэ номын хурим болон яруу найргийн янз бүрийн арга хэмжээнүүд зохион байгуулна.
 
Үүнээс гадна дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн яруу найрагчид Монголын говьтой танилцаж, тэмээгээр аялж, Монголын одот тэнгэрийн дор өөрсдийн бүтээлээ уншина.

http://news.xinhuanet.com/english/2017-08/17/c_136534290.htm
Г.Доржханд
 
Related news