Морин хуур Дундговь аймагт үүссэн тухай кино бүтээнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ“Домгийн аялгуу” хэмээх уран сайхны киног бүтээхэд UBS телевизтэй хамтран ажиллах тухай шийдвэрийг аймгийн ИТХ- ын тэргүүлэгчид гаргалаа.
Энэхүү кинонд морин хуур хөгжим үүссэн тухай өгүүлэх бөгөөд морин хуур хөгжим говь нутагт, тэр дундаа дуу хуурын өлгий Дундговь аймагт үүсч хөгжсөн тухай түүхэн эх сурвалжуудыг баримтжуулан үлдээх зорилготой ажээ.
“Домгийн аялгуу” уран сайхны киноны уран бүтээлчдийг Дундговь аймагт ажиллах зардлыг санхүүжүүлж, киноны зураг авалтын явцад хяналт тавьж ажиллахыг аймгийн Засаг даргад даалгасан байна.
Ирэх онд кино үзэгчдийн хүртээл болох бөгөөд киноны орлогоос тодорхой хувийг орон нутгийн төсөвт төвлөрүүлж ажиллах талаар UBS телевизийн захирал Л. Балхжав, аймгийн Засаг дарга С. Од- Эрдэнэ нар хамтран ажиллах гэрээндээ тусгаж ажиллаж ажээ.
Дундговь Т. Отгонтуяа