Булган аймгийн Цагдаагийн газар сургалт дадлагын төвтэй боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
erdenechimeg@montsame.mn
2015-09-08 17:47:21

Булган аймгийн Булган сумын 6-р багийн нутаг байгалийн үзэсгэлэнт Жаргалантын ам гэх газар Сургалт дадлагын төвийг орон нутгийн хөрөнгө оруулалт болон, Цагдаагийн газрын алба хаагчид өөрсдийн дотоод нөөц бололцоог ашиглан, барьж байгуулан энэ сарын 05-ны өдөр нээлтээ хийлээ.

Нээлтийн ажиллагаанд аймгийн Засаг дарга, ИТХ-ын дарга, холбогдох агентлагийн дарга нар, Орхон аймгийн Цагдаагийн газрын дарга урилгаар оролцож бүтээн байгуулалтанд идэвхи зүтгэлтэй оролцсон хошууч Т.Чинбаатар, ахмад Б.Бүрэнтөгс, дэслэгч Ч.Чинзориг, а/а Ц.Батзаяа, д/а Б.Болдсайхан, д/а Н.Мөнхбаясгалан, үйлчлэгч Б.Соёл-Эрдэнэ нарыг ЦЕГ-ын Санхүү хангамжийн газар, аймгийн Засаг дарга, аймгийн ИТХ, Цагдаагийн газрын шагналаар тус тус шагнаж урамшууллаа.

Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа О.Ганбат нээлтийн үеэр хэлсэн үгэндээ: Уг төвд өвөл зуны аль ч улиралд вакумжуулсан сургалтыг явуулах боломжтой, учир нь 50-60 хүний сургалтын танхим, хоол бэлтгэлийн өрөө, хоолны заал, амралтын 3 өрөө, өвлийн 8 шовгор, 00, шүршүүр зэрэг бүхий л боломжуудыг бүрдүүлж өгсөн. Алба хаагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, соён гэгээрүүлэх, тусгай бэлтгэл хийлгэж сурган дадлагажуулахад томоохон хөрөнгө оруулалтын ажил боллоо гэж онцолсон юм.

П.Батням

Related news
Comments