Аргентинчууд Колумбын шигшээд хожигджээ
БОГОТА, 2024 оны есдүгээр сарын 11 /RIA Novosti/. Европын хөл бөмбөгийн багууд шинэ хэлбэрээр зохион байгуулж буй Үндэстнүүдийн лигийн тэмцээнд өрсөлдөж байх зуур Өмнөд Америкт 2026 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний /ДАШТ/ урьдчилсан шатны тоглолтууд ид өрнөж байна. Урьдчилсан шатны тэмцээний наймдугаар тойргийн тоглолтод Колумби, Аргентины багууд учраа таарч, Аргентины шигшээ баг хожигдлоо.
255日