Д.Бивол дэлхийн үнэмлэхүй аварга боллоо
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
МОСКВА, 2025 оны хоёрдугаар сарын 23 /РИА Новости/. Оросын боксчин Артур Бетербиев эх орон нэгт Дмитрий Биволд ялагдсанаар 79,4 кг хүртэлх хагас хүнд жинд дэлхийн үнэмлэхүй аварга цолоо алдлаа.
Дэлхийн боксын зөвлөл /WBC/, Дэлхийн боксын байгууллага /WBO/, Олон улсын боксын холбоо /IBF/, Дэлхийн боксын холбоо /WBA Super/, Олон улсын боксын байгууллага /IBO/ гэсэн мэргэжлийн боксын таван холбооны үнэмлэхүй аваргын төлөөх тулаан ням гарагт шилжих шөнө Саудын Арабын Эр-Рияд хотод болж, Бивол шүүгчдийн шийдвэрээр 114-114, 116-112, 115-113 гэсэн харьцаагаар даагаа нэхэх тулаанд ялсан байна.
Өнгөрсөн оны 10 дугаар сард Бетербиев шүүгчдийн саналаар Биволыг ялсан юм.
Өдгөө 34 настай Д.Бивол одоогийн байдлаар 24 удаа ялж, нэг удаа ялагдаад
байна. Харин Бетербиев 21 удаа ялалт байгуулж, нэг удаа ялагдал хүлээжээ.
Тэрбээр тулааны дараа хэлэхдээ, Биволтой гурав дахь удаагаа дахин тулалдахад
бэлэн байна гэсэн бол уг тоглолтыг 2025 онд багтаан зохион байгуулна гэдгээ
промоутер Боб Арум мэдэгдлээ.