ДОРНОД: Үхэр, хонь, адууны мах 12-20 мянган төгрөгийн үнэтэй байна
Чойбалсан /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн ард иргэд олноор үйлчлүүлдэг "Шүр" зах дээр өнөөдрийн байдлаар үхрийн мах кг нь 20 мянга, хонь, ямааны мах кг нь тус бүр 15 мянга, адууны мах 12 мянга төгрөгийн үнэтэй байна. Өвлөөс хойш махны үнэ огцом хэлбэлзээгүй, дээрх үнээр зарж байгаа гэж махны худалдагчид ярьж байна.
710日