ХӨВСГӨЛ: Баярын өдөр 14 хүүхэд төржээ
Мөрөн /МОНЦАМЭ/. Хөвсгөл
аймагт Хүүхдийн эрхийг хамгаалах олон улсын өдөр 14
хүүхэд шинээр төрсөн байна. Аймгийн ЗДТГ, ГБХЗХГ-аас Нэгдсэн эмнэлгийн төрөх
тасагт өчигдөр баярын өдөр шинээр
мэндэлсэн хүүхэд, тэдний гэр бүлд хүндэтгэл үзүүлж дурсамж, бэлэг гардуулж,
баяр хүргэлээ.
741日