Ойн хөнөөлт шавьж илрээгүй байна
Архангай /МОНЦАМЭ/. БОАЖЯ-ны Ойн судалгаа хөгжлийн төв улсын төсөвт үйлдвэрийн газар, аймгийн БОАЖГ, аймгийн Засаг даргын дэргэдэх сум дундын Ойн ангийн инженер, техникийн ажилчид, сумдын байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагчид Ихтамир, Чулуут, Тариат, Өндөр-Улаан, Хотонт, Төвшрүүлэх, Өлзийт, Жаргалант, Булган, Хайрхан, Эрдэнэмандал, Цэнхэр, Батцэнгэл, Цэцэрлэг сумын ойн сангийн 376,000 га талбайд нарийвчилсан хээрийн судалгааны ажил хийж, дүгнэлт гаргалаа. Судалгааны явцад ойн хөнөөлт шавжийн хэт олшрол Цэнхэр, Булган, Жаргалант, Ихтамир сумдын ойн сан бүхий талбайд хөнөөлт шавж, өвчний тархалт судалгааны явцад илрээгүй байна.
2444日