Жуулчны бааз, эко гэрүүдэд хяналт үнэлгээ хийлээ
Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн БОАЖГ-аас Тариат, Өгийнуур, Чулуут, Ихтамир, Цэнхэрийн халуун ус орчмын жуулчны бааз, гэр буудлуудын үйл ажиллагаанд байгаль орчны тухай хуулиуд, холбогдох журмыг хэрхэн хэрэгжүүлж ажиллаж байгаад хяналт үнэлгээ хийж дүгнэлтийг гаргасан байна. Хяналт үнэлгээнд нийт 30 жуулчны бааз, 50 гаруй эко гэр хамруулсан бөгөөд ус, рашаан ашиглах дүгнэлт гаргуулж, гэрээ байгуулаагүй, байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлуулаагүй, нутгийн иргэдийн ажиллуулж буй гэр буудал нь нүхэн жорлонгийн стандарт хангаагүй, ариутгал халдваргүйжүүлэлтийн бодис ашиглаагүй зэрэг нийтлэг зөрчил дутагдал илэрчээ.
2517日