Сум дундын ойн ангийн үйл ажиллагаатай танилцлаа
Хэнтий /МОНЦАМЭ/ Улсын тэргүүний “Биндэр-Ой” сум дундын ойн ангийн үйл ажиллагаатай танилцлаа. Тус ойн анги нь зургаан хүний бүрэлдэхүүнтэй бөгөөд Дадал, Баян-Адарга, Норовлин, Биндэр сумын 502768 га талбайн ойн санг хариуцан хамгаалж, ойжуулалт, ашиглалтад хяналт тавин, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж байгууллагад мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллаж байна.
1722日