Урд сумдаас тусгай тээврийн хөдөлгөөн зөвшөөрлийн бичигтэйгээр зорчино
Хэнтий /МОНЦАМЭ/ Баян-Овоо, Баянхутаг, Галшар, Бор-Өндөр, Дархан, Баянмөнх сумын аймаг, сум, баг, хот хоорондох тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар хязгаарлаад байсныг цуцаллаа. Ингэснээр өргөн хэрэглээний хүнс, мах тээвэр, буяны ажил, шатахуун, нүүрс тээвэрлэлт, шаардлагатай эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах хөдөлгөөнийг холбогдох зөвшөөрлийн бичигтэйгээр нэвтрүүлэхээр болж байгаа юм.
1665日