Халдлагын улмаас Пакистанд 24 хүн амиа алджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМИСЛАМАБАД. /NHK/. Пакистаны баруун хойд нутгийн Парачинар хотод дэлбэрэлт болсны улмаас наад зах нь 24 хүн амиа алдаж, 60 хүн шархадсан байна.
Шиитүүд голдуу оршин суудаг Парачинар хотын худалдааны захад өчигдөр бөмбөг дэлбэрчээ.
Тус захын хогийн цэгээс олсон тэсрэх бөмбөгт 20 кг тэсрэх бодис ашигласан байна гэж хотын эрх баригчид мэдэгджээ.
Пакистаны хэвлэлд мэдээлснээр, шиитүүдийг чиглэсэн уг халдлагыг бид үйлдсэн гэж хэт давруу үзэлт “Лашкар-э-Жангви” бүлэглэл мэдэгдсэн байна. Мөн дахин халдлага үйлдэнэ гэж тус бүлэглэл мэдэгдэлдээ дурдсан байна.
Д.Нямтулга