Агаарын цэргийн баазад болсон халдлагыг хэлэлцэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
aminaa@montsame.mn
2016-01-04 12:10:50

ШИНЭ-ДЕЛИ. /Xinhua/. Энэтхэгийн агаарын цэргийн баазад босогчид халдсан асуудлыг хэлэлцэхээр тус улсын Ерөнхий сайд Нарендра Моди Засгийн газрынхаа аюулгүйн албаныхантай өндөр түвшний уулзалт хийжээ.

Пакистантай хийх энхийн хэлэлцээний ирээдүйг уулзалтын үеэр хөндсөн талаар тус улсын хэвлэлд мэдээлсэн байна.

Болзошгүй террорист халдлагын улмаас Энэтхэгийн нийслэл өндөржүүлсэн бэлэн байдалд байна.

Энэтхэгийн Пенжаб мужийн умард нутагт орших Патанкот хотын агаарын цэргийн баазад зэвсэгт босогчид халдсанаас хойш нэг хоногийн дараа, галт тэргэнд тэсрэх төхөөрөг суурилуулсан тухай тус улсын цагдаа нарт утсаар анхааруулга өгсөн байна.

Агаарын цэргийн баазад Энэтхэгийн тусгай хүчнийхэн босогчидтой тулалдсаар буй бөгөөд цэргийн 7 албан хаагч амь үрэгдэж, 5 босогчийг устгажээ.

Х.Аминаа

 

関連ニュース