Абэ: ОХУ-тай хэлэлцээ хийх хэрэгтэй
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРТОКИО. /Sputnik/. ОХУ болон Японы газар нутгийн маргааныг зохицуулахын тулд Оросын удирдагчидтай өндөр түвшний хэлэлцээ хийх хэрэгтэй гэж Японы Ерөнхий сайд Шинзо Абэ мэдэгдсэн байна.
Ийм хэлэлцээ хийхийг Абэ өнгөрсөн сарын эхээр ОХУ-д уриалжээ.
Хоёр улсын геополитикийн хурцадмал байдлыг намжаах зорилгоор ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин 2014 оны намар Токиод айлчлах ёстой байсан боловч түүний айлчлал хойшлогдсон байна. Гэвч Туркт болсон “Их-20”-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр Путин Абэтэй уулзжээ.
2015 оны сүүлээр Японд хийх ёстой байсан Путины айлчлал тодорхойгүй хугацаагаар хойшлогдсон байна.
Кунашир, Итуруп, Шикотан, Хабомаи зэрэг арал нь ОХУ болон Япон хооронд 60 гаруй жил үргэлжилж байгаа газар нутгийн маргааны гол асуудал юм. Дэлхийн II дайн дууссанаас хойш өдийг хүртэл уг асуудлаас болж хоёр улс найрамдлын гэрээ байгуулаагүй билээ.
Д.Нямтулга