Цодгор хүү - 2016 тэмцээний шилдгүүд тодорлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
erdenechimeg@montsame.mn
2016-01-11 23:21:35

Голомт банкны нэрэмжит Цодгор хүү- 2016 өсвөрийн аймгийн шалгаруулах тэмцээн өнгөрөгч амралтын өдрүүдэд БТСГ-т амжилттай зохион байгуулагдлаа.

Тэмцээнд зургаан сум буюу Халзан, Баяндэлгэр, Түмэнцогт, Эрдэнэцагаан, Мөнхаан, Баруун-Урт зэрэг зургаан сумын 15 байгууллагын 100 гаруй шатарчид оролцож шилдэгүүдээ тодрууллаа.

4 насны ангилалд зохиогдож нас тус бүрт түрүүлсэн 1 хүүхэд улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхийг олгожээ. Цэцэрлэгийн 5 хүртэлх насны ангилалд шалгарсан хүүхдүүд аймгийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон нь энэ жилийн тэмцээний онцлог гэж зохион байгуулагчид хэлж байлаа.

Тус тэмцээнд азийн аваргын мөнгө, хүрэл, медальт Ц.Анударь, Улсын аваргын хошой мөнгөн медальт Э.Энх-Од, Цодгор хүү улсын аваргын аль, хүрэл медальт Т.Лувсандамдин, Улсын аваргын хүрэл медальт Н.Сод-Эрдэнэ нар оролцжээ.

Голомт банкны Сүхбаатар тооцооны төв , Хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтэс ивээн тэтгэгчээр оролцлоо. Биеийн тамир спортын газар, Оюунлаг шатрын клуб  хамтран зохион байгуулагчаар оролцжээ.

5 хүртэлх насны ангилалын тэргүүн байранд Эрдэнэцагаан сумын шатарчин Ууганбаяр, н.Номин, 6-7 хүртэлх насны ангилалд Баруун-Урт сумын 4-р БДС-ийн С.Цэрэнжаргал, Цоодол нар тус тус шалгарчээ.

А.Нарантунгалаг

関連ニュース