Шадар сайд Ө.Энхтүвшин Сүхбаатар аймагт ажиллав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАРСүхбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшингээр ахлуулсан ажлын хэсэг 03 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар аймагт ажиллалаа.
Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, түймэртэй тэмцэх ажлыг эрчимжүүлэх, учирч болзошгүй эрсдэлийг бууруулах, холбогдох байгууллагуудыг мэргэжлийн удирдлага, шуурхай зохион байгуулалтаар хангах, төр, аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор аймгийн онцгой зомиссын өргөтгөсөн хуралдааныг хийлээ. Энэ үеэр аймгийн хаваржилтын нөхцөл байдалтай танилцаж, холбогдох үүрэг чиглэлийг өгсөн юм.
Аймгийн Засаг дарга Ж.Эрдэнэбаатар хурлын эхэнд Улсын Онцгой комиссын “Ой хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх зарим арга хэмжээний тухай” 01 дүгээр албан даалгавар, Монгол Улсын Шадар сайд, БОАЖ-ын сайд нарын хамтарсан 2019 оны 12/А/51 дүгээр тушаалыг хэрэгжүүлсэн ажлын тайланг танилцуулсан юм. Дээрх албан даалгавар, тушаалын хүрээнд аймгийн Засаг даргын 01 тоот захирамж гарч, хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг боловсруулан баталжээ. Мөн гамшгийн эрсдэлийн санд 2019 онд 110 сая төгрөгийг аймгийн ИТХ-аар батлуулсан байна.
Мөн аймгийн ХХААГ, Цаг
уур орчны шинжилгээний газар, Онцгой байдлын газар, Мал эмнэлгийн газар товч
мэдээлэл хийж, тулгамдаж буй асуудлаа танилцууллаа.
Мал эмнэлгийн газрын дарга М.Молорчимэг, Сүхбаатар
аймаг энэ өвлийг ямар нэг малын өвчингүй давсан, гэвч энэ сарын эхэнд Эрдэнэцагаан
сумаас шүлхий өвчний сэжиг бүхий дуудлага ирж, одоогоор дээжийг Улсын мал
энмэлэг, ариун цэврийн лаборатори руу явуулсан. Сэжигтэй тохиолдол илэрсэн газар
нутагт хамгаалалтын бүс тогтоосон байна. Мөн аймгийн хэжмээнд шүлхий өвчнөөс
урьдчилан сэргийлэх вакцин үргэлжлэн хийж байгаа өгөөд энэ ажил одоогоор
71,1 хувьтай байна.
УЦУОШГ-ын дарга Н.Энхбаяр, Сүхбаатар
аймгийн нийт нутгаар цас багатай, агаарын температур олон жилийн дунджаас
дулаан байсан нь хуурайшилт ихсэх гол шалтгаан болсон. Энэ нь гал түймрийн
эрсдэлийг нэмэгдүүлж байна. Аймгийн таван сум түймрийн эрсдэл өндөртэй гэж
тогтоогдсон.
ХХААГ-ын дарга аймгийн хаваржилтын нөхцөл
байдлыг танилцуулаад, үлийн цагаан огтонотой тэмцэх ажилд санхүүжилт
шийдвэрлэх, малчдын худаг усны асуудлыг шийдэхэд шат дараатайгаар дэмжлэг
үзүүлэх гэсэн хоёр саналыг тавилаа.
Шадар сайд Ө.Энхтүвшин хэлэхдээ, Улсын
онцгой комиссын 01 тоот албан даалгаврыг хэрэгжүүлэх хүрээнд хийж
хэрэгжүүлсэн, хийхээр төлөвлөсөн ажлыг хангалттай гэж дүгнэлээ. Гэхдээ бид
үүнийгээ улам сайжруулж, гал түймрийн аюулаас урьдчиалн сэргийлэх ажлыг
эрчимжүүлэхийн зэрэгцээ тогтмолжуулах шаарлагатай. Улсын хэмжээнд ирэх 06
дугаар сарыг хүртэл хуурайшилттай байх учир урьдчилан сэргийлэх ажлыг л маш
сайн хийх хэрэгтэй. Сүхбаатар аймгийг бусад аймагтай харьцуулахад нэг давуу тал
байна. Гамшгийн эрсдэлийн сандаа хуулиар байх ёстой хэмжээний мөнгийг нь
төсөвлөснийг онцгойлон сайшаамаар байна. Бидний урьд ажилласан аймгууд бүгд энэ
тал дээр учир дутагдалтай, маш бага хэмжээний мөнгө төсөвлөсөн байсан. Сүхбаатар
аймгийн дараагийн онцгой анхаарах ёстой асуудал бол үлийн цагаан огтонын
тархалт. Үүн дээр бодлогын хэмжээнд анхаарах ёстой. ХХААХҮ-ийн сайд Ч.Улаанд
энэ байдлыг уламжилж, онцгойлон анхаарч ажиллахыг чиглэл болгон өгнө. Харин холбогдох
газрууд бэлтгэл ажлаа маш сайн хангаж, хамтын ажиллагаа, уялдаа холбоогоо улам
сайжруулах хэрэгтэйг анхаарууллаа.