Дарьганга сумын иргэд цэнгээнт бүжгээр хичээллэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2019-03-21 21:41:44

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Дарьганга сумын иргэд цэнгээнт бүжгээр хичээллэж эхэлжээ. Сумын ЗДТГ-ын санаачилгаар хийж буй уг ажил нь иргэдээ хөдөлгөөний хомсдолоос сэргийлэх, гоо зүйн боловсрол олгох гээд олон талын ач холбогдолтой аж. Бүжгийн сургалтад тус сумын 16-гаас дээш насныхан хамарч байна. 

Иргэдээ нийтийн бүжиг суралцах боломжийг бүрдүүлж, сумын ЗДТГ-аас зардлыг нь даан Улаанбаатар хотоос хоёр мэргэжлийн багш авчирч сургалтаа эхлүүлжээ. Сургалтад одоогоор 160 гаруй иргэн хамарч байгаа аж. Төрийн албан хаагч, энгийн иргэд төдийгүй ахмадууд ч цэнгээнт бүжгээр тогтмол хичээллэж, стандарт арван төрлийн бүжгээр хичээллэж байна. Цаашид малчдаа цэнгээнт бүжгийн сургалтад хамруулахаар төлөвлөж байгаагаа сумын засаг дарга Ц.Ганхуяг ярьж байлаа.  

関連ニュース