Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын чуулганыг Д.Цогтбаатар сайд даргална

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2019-03-23 14:48:38

Улаанбаатар /МОНЦАМЭ/. НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын 75 дугаар чуулганы даргаар Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар сонгогдов.


Тайланд улсын нийслэл Бангкок хотноо энэ оны тавдугаар сарын 27-31-нд болох энэ удаагийн чуулган “Иргэдийг чадавхжуулах нь; оролцоо, тэгш байдлыг хангах нь” сэдвийн хүрээнд болох юм.  Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комисс нь бүс нутгийн тогтвортой хөгжлийг дэмжих чиглэлээр ажилладаг НҮБ-ын бүтэц бөгөөд энэ удаагийн чуулганы үеэр ахлах албан тушаалтнуудын уулзалт, сайд нарын түвшний хуралдаан болох аж.


Ийнхүү Монгол Улс 20 жилийн дараа тус байгууллагын чуулганы даргаар сонгогдон ажиллахаар боллоо.

関連ニュース