Барааны үнэ долоо орчим хувиар нэмэгджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАРАймгийн Статистикийн хэлтсээс гаргасан судалгаагаар иргэдийн өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өнгөрсөн 8 дугаар сард өмнөх оны мөн үеэс 6,7 хувиар нэмэгджээ.
Баруун-Урт сумын төвд “Алтан тариа”-ны 1 дүгээр зэргийн гурил кг нь 1180 төгрөг, элсэн чихэр 1630 төг, цагаан будаа 2230 төг, хонины мах 6500, үхрийн мах 7500, ямааны мах 5500 төгрөг, шингэн сүү литр нь 800-1000 төгрөгийн үнэтэй байна.
Харин бензин шатахууны үнэ сүүлийн 2 жилд нэмэгдээгүй бөгөөд А92-1920, А80-1660, дизелийн түлш 1950 төгрөг байна. Эх орны хөрсөнд ургасан төмс кг нь 1300-1500, лууван, байцаа 1800, тарвас 1500 төгрөгийн үнэтэй байна.
Г.Сүхээ
コメント