“Баг-93” Зүүнговь суманд ажиллана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2019-06-17 12:36:52

Увс /МОНЦАМЭ/. Хөдөөгийн ард иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх зорилго бүхий “Баг-93” явуулын эрүүл мэндийн тусламж үйлчилгээний 3-р ээлжийн баг бүрэлдэхүүн энэ сарын 23-24-ний өдөр Зүүнговь суманд ажиллана. 

Эхний өдөр сумын төвд ажиллах бол дараагийн өдрүүдэд хөдөө багт ажиллах юм байна. Явуулын тусламж үйлчилгээгээр лабораторийн шинжилгээ авах, зѳѳврийн дижитал рентгенээр цээжний зураг авах, мэдрэл сэтгэц, арьс харшил, БЗДХ, шүд, зүрх судас, дотор, хүүхэд, сүрьеэ, эмэгтэйчүүд, ЭХО зэрэг үзлэг хийх аж.

Мөн энэ үеэр эмнэлгийн багаж тоног төхөөрөмж засах, эрүүл мэндийн мэдээлэл сургалт явуулах, мэс засал, гэмтлийн тусламж үйлчилгээг үзүүлэх зэрэг ажил хийх юм байна.

関連ニュース