Бөхмөрөн суманд тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2019-07-01 13:22:30

Увс /МОНЦАМЭ/. Юнител компанийн зүгээс нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Бөхмөрөн суманд нэг тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийсэн байна.

Тодруулбал, Бөхмөрөн сумын төв буюу Байшинт багт Юнителийн 4G, 2G-н тоног төхөөрөмж, Гурван жигэртэй багт 2G дахин дамжуулах төхөөрөмж, Хар-Алтат багт 4G, 2G дахин дамжуулах төхөөрөмж тус тус суурилуулж, өнгөрсөн сарын 28-нд ашиглалтад хүлээлгэн өгчээ. Ингэснээр тус сумын хэмжээнд Юнителийн үүрэн холбоогоор аль ч багийн малчид, иргэдтэй саадгүй холбоо барих боломж бүрдсэн байна. Ийнхүү гурван багт дахин дамжуулах төхөөрөмж суурилуулснаар иргэд хоорондоо чөлөөтэй ярьж, ажил төрлөө шуурхай амжуулах боломж бүрдсэнд Бөхмөрөнчүүд баяртай байна.

 

 

関連ニュース