Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил буурахгүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2019-09-25 15:50:50

Увс /МОНЦАМЭ/. Сүүлийн үед согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил тус аймагт буурахгүй байна. Тодруулбал, энэ сарын 19-24-ний өдрүүдэд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон таван зөрчил аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасагт бүртгэгджээ.

Аймгийн Цагдаагтйн газраас Зөрчлийн тухай хуульд заасны дагуу эдгээр хүмүүст зохих шийтгэл оногдуулсан байна.

Цаашид согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байж, замын хөдөлгөөнд соёлтой, зөв боловсон оролцохыг аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгаас анхаарууллаа.

関連ニュース