Цэрэг татлагад бүрэн хамрагдахыг анхаарууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/. Энэ оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлагын эмчийн үзлэгийг 10 дугаар сарын 4-ний өдрийн 9 цагт Улаангом сумын 4, 5, 11-р багийн төв дээр зохион явуулна.
Иймд 18-25
насны эрчүүд цэрэг татлагын ажиллагаанд бүрэн хамрагдахыг аймгийн Улаангом
сумын ЗДТГ-аас анхааруулж
байна. Цэргийн насны эрчүүд үзлэгт
ирэхдээ цэргийн
үүрэгтний үнэмлэх, цахим
үнэмлэх, нийгмийн даатгалын
дэвтэр, эрүүл мэндийн
дэвтэр, цэргийн зарлан
дуудах хуудас, 4х6
хэмжээтэй цээж зураг зэргийг бүрдүүлсэн байх ёстой аж. Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр цэрэг
татлагад хамрагдаагүй иргэдэд
Монгол Улсын "Цэргийн албаны тухай
хууль", "Батлан хамгаалах тухай" болон "Зөрчлийн тухай
хууль"-ийн дагуу шийтгэлийн арга хэмжээ авах юм байна.