Ноосны урамшуулал олгож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2019-11-12 16:26:58

Увс /МОНЦАМЭ/. Үндэсний үйлдвэрт хонь, тэмээний ноос бэлтгэн тушаасан малчдад 2018 оны мөнгөн урамшууллыг олгож эхлээд байна. Аймгийн хэмжээнд 2018 онд 4757 малчны 1112 тн ноосны 1,2 тэрбум төгрөгийн материалыг холбогдох газарт хүргүүлсэн бөгөөд малынхаа ноосыг тушаасан эдгээр малчдын нэрийн дансанд Төрийн сангаас мөнгөн урамшуулал нь шилжин орж байна.

Хонь, тэмээний ноос бэлтгэж үндэсний үйлдвэрт тушаасан малчин, мал бүхий этгээдэд урамшуулал олгох шийдвэрийн дагуу Төрийн сангаас малчдын нэрийн дансанд мөнгө нь шилжин орж эхэлсэн. Малчид маань жил бүр хонь,тэмээнийхээ ноосыг бэлтгэж үндэснийхээ үйлдвэрт тушааж хэвшиж байна” хэмээн аймгийн ХХААГ-ын дарга Д.Төмөр-Очир хэллээ.

関連ニュース