“Бидний ирээдүй" сагсан бөмбөгийн тэмцээнд 68 багийн 650 гаруй тамирчин оролцож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2019-11-30 15:17:23

Увс /МОНЦАМЭ/. Хяргас сумын харьяат, сагсан бөмбөгийн ОУХМ, Улсын шүүгч Ванчигийн Төмөрбаатарын нэрэмжит “Бидний ирээдүй” өсвөр үеийн аймгийн аварга шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээн өнөөдөр аймгийн Спортын ордонд нээлтээ хийлээ.

Тэмцээнд Улаангом сумын ЕБС-иуд болон сумдаас ирсэн 68 багийн 650 гаруй тамирчин оролцож байна. Энэхүү тэмцээнийг ивээн тэтгэн явуулж буй В.Төмөрбаатар нь Швейцар улсад ажиллаж, амьдарч байгаа тул түүнийг төлөөлж хүү Т.Гал-Ариус нь хүрэлцэн иржээ. Сагсан бөмбөгийн спортоор хичээллэх дур сонирхолтой өсвөрийн тамирчдын ур чадварыг сорьсон энэхүү тэмцээнийг 12-15 нас, 16-18 нас гэсэн ангиллаар явуулж байна. Тэмцээнийг аймгийн БТСГ, Сагсан бөмбөгийн холбооноос хамтран зохион байгуулж байгаа бөгөөд амралтын хоёр өдөр үргэлжилж, аваргуудаа шалгаруулна.

関連ニュース