Амны хаалт, гар ариутгагч эрэлт ихтэй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2020-02-01 19:40:23

Увс /МОНЦАМЭ/. Коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд амны хаалт тогтмол зүүж, гараа сайтар угаан ариутгах хэрэгтэй хэмээн эрүүл мэндийн байгууллагаас анхааруулж байгаа. Гэтэл аймгийн эмийн сангуудад амны хаалт, гар ариутгагч санитол, цэнхэр спирт тасарч, олдохгүй эрэлт ихтэй байна.

Иймээс ард иргэд амны хаалт эрэлттэй болсон энэ үед гарын доорх материал ашиглан цэвэр даавуугаар оёж, бохирдсон тохиолдолд угааж, индүүдээд дахин хэрэглэх хэрэгтэй байна. Энэхүү арга нь ард иргэдийн эдийн засагт ч хэмнэлттэй бөгөөд нөгөө талаас амны хаалтны үнийн хөөрөгдөл, хомсдолыг бууруулах ач тустай арга юм.

Аймгийн төв дахь олон нийтийн үйлчилгээний байгууллагууд коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор ариутгал цэвэрлэгээг тогтмол хийж байна.

 

関連ニュース