“Явган мэргэн”-ний удмынхны ургийн бичгийн үзэсгэлэн гарлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2020-07-20 18:17:53

Увс /МОНЦАМЭ/. Түргэн сумын уугуул “Явган мэргэн”-ний удмынхны ургийн бичгийн үзэсгэлэн аймгийн Музейд өнөөдрөөс эхлэн дэлгэгдээд байна. Энэхүү үзэсгэлэнг тус удмын Б.Болд гэж хүн санаачлан дэглэж, олон түмэнд сурталчлах ажлыг хийж байна.

"Монголчууд эрт дээр үеэс уг удмаа тэмдэглэн, ургийн бичиг хөтөлж ирсэн уламжлалтай. Тухайлбал, Монголын нууц товчоонд Чингис хааны дээд өвөг Бөртэ Чоноос эхлэн 500 орчим жил үргэлжлэх 20 үеийн намтрыг дурдсан байдаг. Эрт дээр үеэс биднийг хүртэлх хугацаанд хадгалагдаж ирсэн ургийн бичиг бараг байхгүй. Гэхдээ өдгөө бидэнд үлдсэн хамгийн том ургийн бичиг нь Үндэсний номын санд хадгалагдаж буй 1905 онд хийсэн Сэцэн хан Шолойн ургийн бичиг юм. Уг бичигт 1577-1905 он хүртэлх 328 жилийн дотор төрсөн 11996 хүний нэрийг 5.3 м голчтой даавуун дээр цагариглуулан бичсэн байдаг. Ургийн бичиг хөтлөх нь удмын сангаа авч үлдэх, эрүүл чийрэг бие бялдартай монгол хүн бий болох гол хүчин зүйл гэдгийг энэхүү үзэсгэлэнгээрээ хүргэхийг зорьж байна” хэмээн “Явган мэргэн”-ий удамт Б.Болд хэллээ.

 

 

.

関連ニュース