Сүхбаатар аймгийн дугуйчин дэлхийн аваргад оролцоно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАРСүхбаатар аймгийн Асгат сумын уугуул, Баруун-Урт сумын 1-р БДС-иын 12-р ангийн сурагч Б. Тэгш-Эрдэнэ Швейцарь улсад зохион байгуулагдсан залуучуудын дугуйн олон улсын тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож түрүүлжээ.
Түүний хувьд одоогоор Олон улсын дугуйн холбоодны дэргэдэх дугуйн төвд бэлтгэлээ хангаж байгаа бөгөөд Дубай улсад болох дугуйн дэлхийн аваргад оролцохоор зорьж байгаа юм байна.
Т. Одончимэг