Алтан овоо, Шилийн богд руу иргэдийг явуулахгүй
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сар шинийн баяраар Монгол орны өнцөг булан бүрээс
Сүхбаатар аймгийн Алтан овоо, Шилийн богд, Дархан хаан зэрэг төрийн тахилгат
уул овоодыг зорих олны хөл тасардаггүй. Тэгвэл онцгой нөхцөл байдалтай холбоотойгоор
аймгийн Засаг даргын захирамжаар үүнийг хориглосон байна.
Өөрөөр хэлбэл орон нутгийн болоод өөр аймаг сумдын
иргэдийг уул овоонд гарах, мөргөл үйлдэх зэрэг үйл ажиллагааг зохион байгуулахыг
хоригложээ.
Мөн гандан хийдийн ном хурах ажлыг цахим хэлбэрээр хийх,
сум доторх хөдөлгөөнийг хязгаарлах арга хэмжээг өөр өөрдсийн сум орон нутгийн
хэмжээнд зохион байгуулахыг Засаг дарга нарт үүрэг болгожээ.