Залуучуудын өдрөөр музей үнэгүй үйлчилнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2021-03-24 18:04:46

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн тогтоолоор сар бүрийн 25-ныг залуучуудын өдөр болгон зарласан. Энэ хүрээнд аймгийн Угсаатны зүйн музей эл өдөр залуучууд болон зорилтот бүлгийн иргэдэд үнэ төлбөргүй үйлчлэхээр болжээ.  

Аймгийн Залуучуудын холбооноос ААНБ-уудыг залуучуудын өдрөөр ямар нэг зорилтот ажлыг тогтмол зохион байгуулж байхыг уриалсны дагуу эхнээсээ ийнхүү ажил хэрэг болж эхэлсэн байна.  


関連ニュース