УИХ-ын дарга, АН-ын дарга З.Энхболд Ховд аймагт ажиллалаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВДУИХ-ын дарга, Ардчилсан намын дарга З.Энхболд, УИХ-ын гишүүн Р.Амаржаргал, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, мэргэжлийн сумогийн 68 дахь удаагийн их аварга Д.Дагвадорж нар Ховд аймагт хүрэлцэн ирж, иргэд сонгогчидтой уулзалт хийлээ.
Mонгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд хөдөө орон нутагт ажиллаж өнгөрсөн 4 жилд хийж хэрэгжүүлсэн ажил, олсон ололт амжилтаа тайлагнаж ирэх 4 жилд хийх ажлынхаа талаар танилцууллаа.
УИХ-ын дарга Энхболд Ардчилсан нам 2012 оны УИХ-ын сонгуульд оролцохдоо мөрийн хөтөлбөрөө 4 жилээр биш 8 жилээр боловсруулан түүнийгээ бүрэн хэрэгжүүлэхийн төлөө ажиллаж байгаагаа Ховд аймгийн иргэдтэй хийх уулзалтын эхэнд онцоллоо.
Монгол Улсын 21 аймгаас хөгжлөөрөө тэргүүлж яваа Ховд аймгийнханд Ардчилсан нам намынхаа мөрийн хөтөлбөрийг бүрэн хэрэгжүүлж ажиллахад өөрийн мэдлэг чадвараа дайчлан ажиллах, төрийн ажилд туршлагажсан, хийсэн ажилтай хэлэх үгтэй, нутгаа гэсэн сэтгэлтэй шилдэг тэргүүний хүмүүсээ нэр дэвшүүлэн Ховдчуудад илгээснээ хэлээд багаар нь дэмжихийг уриаллаа.
А.Бямбасүрэн
А.Бямбасүрэн