Улаанбаатар хотоос Арвайхээрт ирсэн иргэнээс халдвар илэрлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ 
                                                                    Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд 5 дугаар сарын 17-ны өдөр
678 хүнийг шинжилгээнд хамруулсан байна. Үүнээс PCR шинжилгээний сорьцыг 473 хүнээс авахад 470 нь сөрөг,
гурван эерэг тохиолдол бүртгэгдлээ.
Баян-Өндөр суманд батлагдсан голомтоос эх үүсвэртэй 2,
Арвайхээр суманд Улаанбаатар хотоос буяны ажилд оролцохоор ирсэн 1 иргэнээс тус
тус халдвар илэрчээ.
Түргэвчилсэн шинжилгээнд 205 хүнийг хамруулахад бүгд
сөрөг гарсан байна. Сүүлийн 24 цагт 9 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа. Мөн энэ
хугацаанд 17 хүн тусгаарлах байрнаас гарч, 12 хүн нэмэгджээ. Гэрийн ажиглалтад
436 хүн байна.
 Ulaanbaatar
        Ulaanbaatar
         
		 
  
  
  
  
         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
 						
				
             
                    