Хепатитын B, C вирусыг оношлох сургалт зохион байгууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОРХепатитын “В”, “С” вирусыг түргэвчилсэн тестээр өндөгний цусанд эрт илрүүлэх шинжилгээ хийх, бүртгэл хөтлөх, зөвлөгөө өгөх, нарийвчилсан шинжилгээний дээж авах, хепатитын вирусын эмчилгээнд орох хүсэлтэй, шинжилгээ нь бүрэн баталгаажсан иргэдэд үзлэг хийх, эмчилгээ бичих сургалт Баянхонгор аймагт боллоо.
Сургалтад 20 сум, 5 өрхийн эрүүл мэндийн төвийн эмчлэгч эмч болон лаборант зэрэг 50 хүн хамрагдсан байна.
Сургалтад оролцогчдод онолын мэдээлэл олгосны дараа сургагч багш нарын удирдлага, хяналтан дор дадлагын хичээлийг бүх өрхийн эмнэлгийн байранд нэгэн зэрэг хийж оролцогчдыг дадлагажуулжээ. Хепатитын “В”, “С” вирустэй эсэхээ оношлуулах хүсэлтэй иргэд харьяа өрх, сумын эрүүл мэндийн төвдөө хандаж оношлуулах бүрэн боломжтой юм байна.
Б.Мөнхзул